Говь-Алтай аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-20 10:38:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Онцгой комисс хуралдаж энэ сарын 21-нээс 27-ныг хүртэлх хугацаанд аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.

Дэлхийн олон улсад тархаж, олон мянган хүний аминд хүрээд байгаа Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусний тархалттай холбогдуулан Монгол Улс гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжсэн.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан.  Энэ дагуу хөл, хөдөлгөөнийг хязгаарлах бүхий л арга хэмжээг авч байгаа юм.


相关新闻