Барилгын салбарын бодлогын баримт бичгийг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-26 10:35:34

Барилгын осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-аас “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх болж, өчигдөр  БХБЯ-тай хамран ажиллах гарын үсэг зуржээ.

Монгол Улсад сүүлийн 10 жилд нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн амь эрсдэж, 130 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Барилгын салбарын осолд ажилчдаас гадна ойр орчимд нь явсан жирийн иргэд ч өртөж байгаа юм. Иймд энэхүү асуудлыг яаралтай шийдэх, барилгын осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх явдал зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх болжээ.

Төслийн хүрээнд БХБЯ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ хамтран барилгын талбай дахь осол гэмтлийн талаарх статистик тоо баримт, осол гэмтлийн тохиолдлуудад хийсэн дүн шинжилгээн дээр үндэслэсэн барилгын осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичиг боловсруулах юм. Мөн төр захиргааны ажилтан болон барилгын компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад зориулсан барилгын талбай дахь удирдамж, судалгааны товхимлуудыг шинэчлэх аж.

Ч.Ариунболд

相关新闻