Ханбогдод төрийн байгууллагынхан тогтмол эргүүл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-16 18:54:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд Сумын Онцгой комиссын шийдвэрээр сумын үйлчилгээний газрууд болон сумын төвд, төрийн бүх байгууллагууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Албаныхан шинэ төрлийн "Covid-19" вируснээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөвлөмж, зөвлөгөө шаардлагатай  мэдээлэл өгч буйгаас гадна зөвлөгөө авсан аж ахуй нэгжүүдийнхээ бүртгэлийг гаргаж байгаа аж.

Одоогоор Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй дэлгүүр байна. Тухайн сумын нутагт Гашуунсухайт боомт үйл ажиллагаа явуулдаг.

Сумын хүн ам найман мянга гаруй бол хөдөлгөөнт хүн ам 13 мянга болжээ. Гашуунсухайт боомтын наад  хэсэг буюу Цагаан хаданд  хүн машины гол хөл хөдөлгөөн өрнөж байдаг.



相关新闻