Баянжаргалан сумын эмнэлгийн ажилтнууд амны хаалт оёж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-14 11:14:39
altantogos



Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Баянжаргалан сумын ЭМТ -ийн их эмч Т.Отгонзул, эмчлэгч  эмч Д.Долгорсүрэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Э.Эрдэнэтуяа нарын санаачилгаар тус төвийн ажилтнууд өндѳр настан, 0-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хѳгжлийн бэрхшээлтэй иргэдэд амны хаалт хийж өгөх ажлыг байгууллага дээрээ зохион байгуулж байна.

Тэд одоогоор 400 ширхэг амны хаалт хийгээд байгаа аж.

Томуу, томуу төст өвчин, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, өөрийгөө хамгаалахыг ДЭМБ, ЭМЯ болон мэргэжлийн бусад байгууллагуудаас зөвлөж байгаа. Тиймээс амны хаалтны эрэлт хаа сайгүй их байна.

Нэгэн сумын эмч, эмнэлгийн ажилтнууд ингэж бусдыг хамгаалахын төлөө сайхан сэтгэл гаргаж байхад Дундговь аймагт зарим дэлгүүр, үйлчилгээний газрууд нэг удаагийн амны хаалтыг 1500 төгрөгөөр үнэлж, “амны хаалтгүй орсон үйлчлүүлэгчид үйлчлэхгүй” гэсэн шахалтаар дамлан зарж байгаа тохиолдол ч байна.  


相关新闻