Хятадаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 317 хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /NHK/. Шинэ төрлийн коронавирусний
халдвар баасан гарагийн
байдлаар эх газрын Хятадаас гадна 27 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 317 тохиолдол илэрчээ.
Үүнээс Японд 86 /хөлөг онгоцон дээр
байсан 61 хүнийг оруулсан/, Сингапурт 30, Тайландад 25, БНСУ, Хонконгт 24, Тайваньд 16, Австралид 15, Малайзад 14, Германд 13, АНУ, Вьетнамд 12, Макаод 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн
байна.
Мөн Францад 6, Канад, АНЭУ-д 5, Их Британи, Энэтхэг, Филиппинд
3, ОХУ, Италид 2 тохиолдол
бүртгэгдсэн бол Балба, Бельги, Испани, Камбож, Финланд, Швед, Шри Ланкад
тус тус 1 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гадна коронавирусээр үүсгэгддэг уушгины
хатгалгааны улмаас Филиппин, Хонконгт тус тус 1 хүн нас баржээ.
Хятадад өнөө
өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 31161 тохиолдол
бүртгэгдэж, уг өвчний
улмаас нас барсан хүний тоо 636 хүрчээ. Халдвар авсан хүмүүсээс 4821-ийнх
нь биеийн байдал хүнд байгаа бол 1540 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.