Төрийн байгууллагуудын 2019 онд хийсэн ажлын тайланд дүгнэлт өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын зөвлөл тус аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын 2019 онд хийсэн ажлын тайланг сонсож,
дүгнэлт өгч байна.
Хуваарийн дагуу нийтдээ 51 байгууллага аймгийн
Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, хамтран ажиллах төлөвлөгөөний
биелэлт, төсвийн захиран зарцуулалт, гаргасан шинэ санаачилга, ахиц дэвшил
болон холбогдох хууль тогтоомжуудыг хэрхэн биелүүлснээ тайлагнах аж.
Аймгийн удирдлагууд төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримтлах,
харилцааны соёлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй
хүргэх, батлагдсан бүтэц орон тоонд багтаан үйл ажиллагаа явуулах, байгууллагын төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, үйл ажиллагаагаа ил тод болгох,
иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг хугацаандаа өгч байх зэрэг
үүрэг даалгавруудыг байгууллагуудад өгөв.
Зөвлөлийн хурлын гишүүд одоогоор 30 байгууллагын
ажлын тайланг сонсож түр завсарлаад байна.