“Дармек” эмийн сан иргэдэд амны хаалт үнэгүй тараав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-02 19:33:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг “Дармек” эмийн сангаас захын худалдаа эрхлэгчид, нийтийн тээврийн жолооч, иргэдэд нэг удаагийн амны хаалт үнэгүй тараалаа.

"Манай эмийн сан 2019 онд Баян-Өлгий аймагт тарваган тахлын өвчин гарахад хяналтын постод ажиллаж байгаа хүмүүсийг дархлаа дэмжих бэлдмэлээр үнэгүй хангаж байсан. Энэ удаад БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар гарсантай холбогдуулан аймгийн төвийн “Тирлик” захын худалдаа эрхлэгчид, нийтийн тээвэр, таксины жолооч, ард иргэдэд 1000 ширхэг амны хаалтыг үнэгүй тарааж байна. Ирэх даваа гарагт ч амны хаалт нэмж гаргах бодолтой байгаа. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой. Аливаа гамшиг, бэрхшээлийг хамтын хүчээр л давж гарна” хэмээн эмийн сангийн эрхлэгч М.Мирас хэллээ.


相关新闻