Вирусний халдвараас урьдчилан сэргийлэх сургалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-30 20:19:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас албан байгууллагуудад шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх сургалт хийж байна.

Одоогоор Өлгий хот дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, хилийн 0165 дугаар анги болон Цагдаагийн газрын алба хаагчдад коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл өгчээ.

Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нартай хамтран Улаанбаатар хотоос автобусаар орж ирсэн 800 орчим иргэнийг тандалт судалгаанд хамруулжээ. Харин “Шипагер” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар Өлгий нисэх буудалд, Цагааннуур тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдын баг Цагааннуур хилийн боомтод зорчигчдод тандалт судалгаа хийж, вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байгаа ажээ.

相关新闻