Энэ сарын 30-наас хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-29 17:51:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан ирэх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 30-наас хүйтний эрч чангарах төлөвтэй.

Энэ сарын 31-нээс хоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд цас орохгүй. Салхины хурд 3-8 м/с. Агаарын хэм нийт нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

相关新闻