Алдарт Принц Рожерс Нельсон 57 насандаа таалал төгсөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2016-04-22 14:59:41

ВАШИНГТОН. /ВВС/. Алдарт хөгжимчин Принц Рожерс Нельсон 57 насандаа Миннесота муж улс дахь гэртээ нас барсан байна.

Миннесота муж улсын Ченхессен хот дахь түүний эзэмшлийн “Paisley Park” гэдэг эдлэн газраас цагдаагийн газарт дуудлага иржээ. Цагдаа нарыг очиход түүний цогцос цахилгаан шатан дотор байсан бөгөөд уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Принц нь 1980-аад оны үед “1999” “Purple Rain”, “Sign O' the Times” зэрэг цомгоороо дэлхийд алдар нэрээ түгээсэн суперод болсон билээ. Түүний 100 сая гаруй цомог худалдаанд гарсан байна. 

Нельсоны шинэлэг хөгжим нь рок, фанк, жаз хөгжмийн урсгалыг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн нөлөөлсөн юм.

“Домогт Принц Рожерс Нельсон өөд болсныг дуулгаж байгаадаа нь гүнээ харамсч байна. Одоогийн байдлаар түүний үхэлтэй холбоотой ямар нэгэн өөр мэдээлэл алга” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Д.Нямтулга

 

相关新闻