Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Үндэсний хөгжлийн газрын
дарга Б.Баярсайхантай 2020 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр хамтран
ажиллах гэрээг энэ сарын 24-ний өдөр байгууллаа.
Гэрээнд “Монгол
Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын
хэрэгжилтийг хангах, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Бүсүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг
боловсруулах, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан”-г эрхлэн
хөтлөх, орон нутгийн хөгжлийн индекс тооцох, “Аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн
сан”-г хөгжүүлэх, “Тогтвортой хөгжил-түншлэлийн зөвлөл”-ийг орон нутагт
байгуулан бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарыг чадваржуулах
зэрэг асуудал тусгагджээ.
Мөн тухайн
онд Үндэсний хөгжлийн газар нь “Бүсүүдийн хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлын
хүрээнд орон нутгийн холбогдох захиргааны байгууллагуудтай өргөн хүрээнд
хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.