Ундны усны найдвартай эх үүсвэртэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Гуа Шанд нэртэй газрын ойр орчмын 40 айлын 140 иргэн, 8000 шахам толгой мал ундны усны найдвартай эх үүсвэртэй болжээ.
159 мм-ийн диаметртэй, 82 метр гүний худаг гаргаж, 1.1 кв-ийн гүний худгийн насос болон бусад тоноглолыг суурилуулж ашиглалтад оруулах ажлыг тус нутгийн орчим үйл ажиллагаа явуулж буй "Наран мандал" уурхай нийгмийн хариуцлагын хүрээндээ хийж хэрэгжүүлсэн байна.
Гуа Шанд нэртэй тус газар нь ундны усны олдоц муу тул нутгийн иргэд, малчид ундны усаа аймгийн төвөөс буюу 70 км зайтай газраас зөөж хэрэглэдэг байжээ.