"Монгол даатгал", "Сор"-ын ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-17 18:10:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 17-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 37 сая төгрөгийн үнийн дүн бүхий 106.075 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол даатгал" (CHE+15%) болон "Сор" ХК (SOR+15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан гурил тэжээл" (DAR+12.88%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-11.5%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.76 хувиар буурч 19100.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.664.137.088.269 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻