Тэтгэвэр авагчдын 57 хувь нь зээлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-14 12:53:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2019 оны жилийн эцсийн байдлаар 17300 иргэнд 64,7 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгожээ. Нийт өндөр насны тэтгэвэр авагчдын 57 хувь нь тэтгэврийн зээлтэй гэх судалгаа гарсан байна.

Тэтгэвэр авагчдаас 13 мянга нь өндөр насны тэтгэвэр, 3 мянга нь хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр авч байна. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 840 иргэн, цэргийн тэтгэвэр авагч 258 иргэн байгаа аж. Тэтгэврийн зээлтэй ахмадууд амралт сувилалд амарч, өөрсдөдөө анхаарал тавихад боломж хомс байдгийг хэлж байсан юм. Харин тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэснээр ахмадуудын амьдрал, сэтгэл санаанд эрс өөрчлөлт гарч, сарынхаа орлогыг эм тариандаа зарцуулах боломтжой болж байна гэдгийг олон ахмад хэлж байлаа.

相关新闻