1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-21 12:41:28

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуух  1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэжээ.

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Монгол Улсын Их сургуулийн 90  оюутантай хамтран    Чингисийн өргөн чөлөөнд 280, Яармагийн гүүр 20, Наадамчдын гудамж 220, Нисэхийн гудамж, 111, Зайсангийн гудамж 165,  Нийслэл хүрээ баруун хэсэгт 36, Олимпийн гудамж 66,  Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл  170,  Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг газрын гэрэлтүүлгийн шонг угаасан аж.
Одоогоор угааж цэвэрлэсэн 435 гэрэлтүүлгийн  шонг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан кодын дагуу саарал өнгөөр будна хэмээн албаныхан хэллээ. Иимд иргэд, аж ахуйн нэгж  байгууллагууд нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бохирдуулж, зар наахгүй байхыг анхааруулав.

相关新闻