Рэпер Тупакийн автомашиныг дуудлага худалдаанд тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
МОСКВА. /РИА Новости/.
Америкийн рэпер Тупак Шакурын автомашиныг Лас Вегас хотод
1.6 сая ам.доллароор дуудлага худалдаанд тавьжээ. Рэпер Тупак тус машинд
буудуулан амиа алдаж байсан юм.
1996 оны BMW 7 цувралын энэхүү машиныг маш нямбай сэргээн засварлажээ.
Дотоод заслыг нь хар өнгийн арьсаар хийсэн уг машин нь 5.4 литрийн
хөдөлгүүртэй, 5 шатлалт автомат хурдны хайрцагтай аж.
Тупакийн амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа түүний машин хэд хэдэн удаа
дуудлага худалдаанд тавигдаж байжээ.