Сэлэнгэ аймгийн хэмжээнд хөл хорио тогтоосон хугацааг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-07 17:58:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын өвчлөл тууштай буурахгүй байгаатай холбогдуулан Өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн үйлчилгээг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоосон хугацааг сунгалаа.

Учир нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын өвчлөл тууштай буурахгүй байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд санал хүргүүлсний дагуу ийнхүү Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг дахин 7 хоногоор сунгажээ. Дээрх байгууллагуудын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эхлэх юм байна.

 

相关新闻