Сэлэнгэ аймгаас 68 тоологч, 19 шалгагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-07 15:23:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ удаагийн Хүн ам, орон сууцны ээлжит тооллогод Сэлэнгэ аймгаас 68 тоологч, 19 шалгагч ажиллахаар бэлтгэлээ базаасан байна.

Энэхүү ээлжит улсын тооллогын мэдээлэл цуглуулах тоологч, шалгагч нарт зориулсан сургалт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо энэ сарын 04-06-ны өдөр боллоо.

Хүн ам, орон сууцны ээлжит улсын тооллогыг 2020 оны 01 дүгээр сарын 09-15-ны хооронд улс орон даяар явуулна. Улсын хэмжээнд 1918 оноос хойш 10 удаагийн үндсэн тооллогыг явуулжээ. Энэхүү тооллогыг Хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь мэдээлэлд суурилан бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж буйгаараа онцлогтой хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Гүндэгмаа хэллээ.

Тооллогын ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс "Шалгая, баталгаажуулъя" сарын аяныг аймгийн 17 сум, 57 баг, 6 тосгон, бүх төр, төсвийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад зарлан явуулжээ. 

相关新闻