ААН, байгууллагуудад Удирдлагын тогтолцооны гэрчилгээ гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-04-20 17:07:52

Стандартчилал, хэмжил зүйн газрын орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрээр Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010/ олон улсын стандартын дагуу нэвтрүүлсэн хоёр байгууллагад гэрчилгээ гардуулжээ.

Тодруулбал “Мон энержи консалт” ХХК-д хоёр жилээр гэрчилгээ олгож, “Милко” ХХК-ны гэрчилгээг хоёр жилээр сунгасан байна. Олон улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-аас Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын шинэ хувилбарыг 2015 оны есдүгээр сард баталжээ. Баталгаажуулалт хийлгэсэн байгууллагуудын  хувьд дээрх стандарт гарсанаас хойш 3 жилийн дотор шинэ стандарт руу шилжих ба дахин баталгаажуулалт хийлгэх үүрэг хүлээх юм байна. Өнөөдрийн байдлаар СХЗГ-аас гэрчилгээжсэн байгууллагын тоо 87-д хүрчээ. 

Н.Туяа

 

相关新闻