"Malaysian Airlines” компанийн гүйцэтгэх захирал албан тушаалаа хүлээлгэн өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-04-20 16:20:09

КУАЛА-ЛУМПУР. /ВВС/. “Malaysian Airlines” компанийн гүйцэтгэх захирал Христоф Мюллер жил хүрэхгүй хугацаанд ажиллаад албан тушаалаасаа сайн дураараа огцорлоо. 

Тус компанийн хувьд 2014 он хүндхэн жил болж, хоёр том гамшигт явдал тохиосон бөгөөд үүнээс өмнө санхүүгийн хувьд ихээхэн алдагдал хүлээж байсан юм. Тус компанийн “MH370” чиглэлийн Куала Лумпур хотоос Бээжин рүү нисэх замдаа сураггүй болсон бол “MH17” чиглэлийн нисэх онгоцыг Украины зүүн нутгийн дээгүүр нисч байхад нь буудан унагасан билээ.

Хувийн шалтгаанаар албан тушаалаа өгч байна гэж Христоф Мюллер мэдэгджээ. Тэрбээр 2015 онд компанид голлох үүрэгтэй ажиллаж, олон тооны ажлын байрыг цомхотгох болон ашиггүй нислэгүүдийг цуцлах зэргээр 1.56 тэрбум доллар хэмнэх эрс шинэчлэлийн төлөвлөгөөг биечлэн  удирдаж хэрэгжүүлсэн байна.

Түүнийг гүйцэтгэх захирлын албан ажлаа өгч байгаад сэтгэл дундуур байна. Гэвч түүний ийм алхам болсон шалтгааныг бид хүндэтгэж байна гэж тус компанийн ерөнхий захирал Нор Юсоф ярилаа.

Христоф Мюллер энэ оны есдүгээр сар хүртэл компанийн захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд хэвээр үлдэх ажээ.

Д.Нямтулга

 

 

相关新闻