Баян-Өлгийн нутгаар энэ сард олон жилийн дунджаас ахиу цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-03 09:50:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан төлвөөс харахад нэгдүгээр сард нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхины хурд зарим газраар 12-14 м/с, түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй. 

Агаарын температур нь олон жилийн дундаж орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 


相关新闻