"Женко тур бюро", “МЦХ”-ны хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-02 18:00:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 2-нд I, II, III ангиллын 23 ХК-ийн 26.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 254.330 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан байна. 

Энэ өдөр "Женко тур бюро (JTB+7.47%) болон "Монголын цахилгаан холбоо ХК (MCH+3.7%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар тарвагатай" (TVT-12.68%) болон "Их барилга" ХК (IBA-6.25%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.67 хувиар буурч 19491.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.656.350.613.299 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻