Сэлэнгэ аймгийн хамгийн нам цэгийг тодорхойлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Газар зүйн хүрээлэнгийн судлаачид Сэлэнгэ аймгийн хамгийн нам
цэгийг тодорхойлсон байна.
Тус
хүрээлэнгийн судлаачдын тодорхойлсноор Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг, улсын хилийн
зурваст орших “Эрээн тохой” гэдэг газрын 576053,15”, 5582501,42” солбицол нь далайн түвшнээс
дээш 592.6 метрт оршин байгаа нь тогтоогдсон аж. Эл ажлын
гүйцэтгэлээр дээрх
цэг нь Сэлэнгэ
аймгийн хамгийн нам дор цэг болж буй юм. Иймээс Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдаанаар уг цэгийг Сэлэнгэ аймгийн хамгийн нам дор цэгээр тогтоон
баталсан байна.