Баян-Өлгийд баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие
бүрэлдэхүүн шинэ жилийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар
зэрэгт шилжин ажиллав.
Тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа
Э.Анхбаярын өгсөн мэдээллээр 12 дугаар сарын 30, 31-ний өдөр болон шинэ оны эхний өдөр нийтдээ 19 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй мэдээлэл
нэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 14, бусад төрлийн гомдол мэдээлэл дөрөв
байна. Хүлээж авсан гомдол мэдээллээс дүгнэхэд онц ноцтой гэмт хэрэг
бүртгэгдээгүй, эрүүгийн болон нийтийн хэв журмын нөхцөл байдал тайван байжээ.
Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон есөн зөрчлийг илрүүлж
таслан зогсоосон бөгөөд эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил
гараагүй ажээ.