Энэтхэг улс эдийн засгийн хэмжээгээр гуравдугаарт жагсаж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-31 12:13:50

НЬЮ-ДЕЛИ. /TASS/. Зохих шинэчлэлийг амжилттай явуулж чадвал Энэтхэг эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 2026 он гэхэд дөрөвдүгээрт жагсаж магадгүй бол 2034 он гэхэд гуравдугаарт жагсаж магадгүй байна. Энэ тухай Их Британид байрладаг Эдийн засаг, бизнес судалгааны төвийн бэлтгэсэн дүн шинжилгээний баримт бичигт дурджээ.  


“Энэтхэг улс эдийн засгийн хэмжээгээр Франц, Их Британийг гүйцэж, 2019 онд тавдугаарт жагссан бол 2026 он гэхэд Германыг гүйцэд түрүүлж, эдийн засгийн хэмжээгээр дөрөвдүгээрт, 2034 он гэхэд Японыг гүйцэж, гуравдугаарт жагсах төлөвтэй байна” хэмээн судалгаа шинжилгээний материалд дурджээ.  


Эдийн засаг, бизнес судалгааны төвийн шинжээчдийн таамаглаж байгаагаар, 15 жилийн хугацаанд хамгийн том эдийн засагтай орнуудын жагсаалт дахь  гуравдугаар байрны төлөөх өрсөлдөөн Япон, Герман, Энэтхэгийн хооронд идэвхтэй өрнөх аж.  Энэ жагсаалтын эхний хоёр байранд АНУ, БНХАУ ордог байна.


Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2024 он гэхэд 5 их наяд ам.долларт хүргэхийг зорьж байгаагаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өмнө нь мэдэгджээ. 

相关新闻