70 гаруй иргэн төрийн одонгоор энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-31 19:19:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Сэлэнгэ аймгийн төр захиргааны болон эрүүл мэнд, боловсрол, нийгэм соёл, хөдөө аж ахуй, мөн хувийн хэвшлийн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн зарим иргэд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Уг шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, хүнс хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, эрүүл мэнд, боловсрол, нийгэм соёлын салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өглөө.

Энэ өдөр Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар нийт 70 гаруй иргэнийг шагнаж урамшуулсан байна. 

相关新闻