“5G”-г нэвтрүүлэх ажилд “Huawei” компанийг оролцуулахаас татгалзсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-30 14:25:31

ЛОНДОН. /Mail On Sunday/. Их Британийн тусгай албаны тэргүүнүүд хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн 5G технологийн системүүдийн чухал бус элементүүдийг бүтээх ажилд Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийг оролцуулахаас татгалзсангүй.


Их Британид  5G”-г дэлгэрүүлэхдээ “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг ашиглах тухай асуудлыг Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан ирэх сарын дундуур хэлэлцэх аж.


Их Британийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Тереза Мэй Их Британийн Ерөнхий сайд байх үед энэ асуудлаар хэлэлцүүлэг явуулсан байна. Тухайн үед эцсийн байдлаар шийдвэр гаргаагүй хэдий ч Т.Мэй болон зөвлөлийн гишүүдийн дийлэнхийн хувьд үндэсний харилцаа холбооны системд тодорхой хязгаартайгаар нэвтрэх боломжийг “Huawei”-д олгохоос татгалзах зүйл байгаагүй аж. Гэсэн  хэдий ч Засгийн газрын 4 гишүүн энэ байр суурьтай санал нэгдээгүй байна. 

相关新闻