Баян-Өлгий аймгийн 20 иргэнийг "Оны шилдэг"-ээр тодруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГ-аас тухайн онд ажил, хөдөлмөрийн үр дүнгээрээ тэргүүлсэн иргэд болон албан байгууллагуудыг шинэ оны босгон дээр "Оны шилдэг"-ээр тодруулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу 20 иргэн, дөрвөн байгууллагыг шалгаруулж, 12 дугаар сарын 31-ний өдөр болсон аймгийн Шинэ жилийн цэнгүүний үеэр шагналыг нь гардуулав.
"Оны шилдэг"-ээр шалгарсан иргэн, байгууллагуудыг доор танилцуулж байна.
1. Оны шилдэг бага ангийн багш: Өлгий сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн
бага ангийн багш А.Аххайын
2. Оны шилдэг цэцэрлэгийн багш: Өлгий сумын Хүүхдийн 2 дугаар
цэцэрлэгийн багш Х.Күлияш
3. Оны шилдэг багш: Өлгий сумын ЕБ-ын лаборатори 3 дугаар сургуулийн
түүх, нийгмийн багш Ш.Ерген
4. Оны шилдэг оюутан: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн
3 дугаар курсын оюутан А.Еркетай
5. Оны шилдэг соёл, урлагийн салбарын ажилтан: Булган сумын Соёлын төвийн
эрхлэгч Х.Халиасхар
6. Оны шилдэг тамирчин, дасгалжуулагч: “Тас түлек” бөхийн дэвжээний
дасгалжуулагч С.Бахыт
7. Оны шилдэг хэвлэл мэдээллийн ажилтан: Аймгийн “Дербес” телевизийн
ерөнхий найруулагч А.Кенжебай
8. Оны шилдэг инженер: Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанийн
аймаг дахь салбарын ээлжийн инженер К.Гүлбати
9. Оны шилдэг ажил олгогч: Аймгийн “Казтэжээл” ХХК-ийн захирал
Х.Хурманхан
10. Оны шилдэг хөрөнгө оруулагч: “Тирлик” барааны захын бизнесмен
Х.Муратбек
11. Оны шилдэг ажилтан: Өлгий сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн үйлчлэгч
А.Бикежан, аймгийн “ЭрчимБаян-Өлгий “ ХК-ийн засварчин С.Марат
12. Оны шилдэг банк, санхүү, эдийн засаг, бүртгэлийн ажилтан: Засаг
даргын дэргэдэх Санхүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч, нягтлан бодогч
Р.Тамара, аймаг дахь ХААН банкны ахлах теллер, харилцааны менежер К.Лиза,
13. Оны шилдэг төр захиргааны ажилтнаар: Аймгийн Улсын бүртгэлийн
хэлтсийн тасгийн дарга Д.Аманбек, аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн М.Нуржол,
14. Оны шилдэг хууль хяналтын ажилтан: Аймгийн Прокурорын газрын ерөнхий
прокурорын орлогч А.Турдыбек
15. Оны шилдэг их эмч: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Арьс, харшлын тасгийн
их эмч Н.Охиноо
16. Оны шилдэг бага эмч: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн
сувилагч Б.Жазира
17. Оны шилдэг аялал жуулчлалын салбарын ажилтан: Аймгийн “Алтай-Тур”
ХХК-ийн захирал С.Ахгүл
18. Оны шилдэг төсвийн байгууллага: Аймгийн Хөгжимт драмын театр
19. Оны шилдэг хувийн хэвшлийн байгууллага: Алтанцөгц сумын “Баянбулаг”
ХХК, аймгийн “Баян-Цамбагарав” ХХК
20. Оны шилдэг төрийн бус байгууллага: Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн
холбоо