Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-26 09:55:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас шинэ жилийн баярын үйл ажиллагаанууд эхэлж буйтай холбогдуулан архидан согтуурах, танхайрах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэн, ажилтнуудад сургалт зохион байгуулжээ. Мөн тус байгууллагын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог ханган ажиллах нь  чухал хэмээн үзэж "Ятгах тусам нягтал", "Ойлгоё, Хүндэлье" нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр, баар, караоке, зоогийн газрын эзэн, ажилтнуудтай уулзалт зохион байгуулсан байна.

Уулзалтаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдэгдэл тарааж, "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо", "Цахим залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь", "Архидан согтуурах гэмт хэргээс урьдчилан сэргийлье" сэдвээр мэдээлэл өгсөн байна.

相关新闻