Халамжийн сангийн өрийг барагдуулах тогтоол батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-25 22:21:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн өр төлбөрийг барагдуулах тухай” тогтоолыг батлав.

Засгийн газрын уг шийдвэрт Баян-Өлгий аймгийн 8174 иргэний 1-7 сар хүртэлх тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн өр төлбөр болох 1,7 тэрбум төгрөгийг Нийгмийн халамжийн сангийн 2019 оны төсвийн зарцуулагдаагүй зардлаас гаргахаар тусгажээ.

Ташрамд сануулахад, аймгийн ИТХ-аас 2016 оны төсвийг батлахдаа орон нутгийн төсвийн орлого хүрэлцэхгүй, халамж авах иргэдийн тоо өссөн зэрэг шалтгаанаар Халамжийн сангийн санхүүжилтийг 500 сая төгрөгөөр,  2017 оны төсвийг 1,4 тэрбум төгрөгөөр тус тус дутуу баталжээ. Харин 2017 оны төсвийг дараа нь 600 сая төгрөгөөр тодотгож байжээ. Мөн 2018 онд тус сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн мөнгө нэмэгдсэн зэрэг шалтгаануудын улмаас нийтдээ 1,7 тэрбум төгрөгийн өр үүсэж, өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ирсэн ажээ. 

相关新闻