“Хөдөлмөрийг бирж”-д 248 залуу бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-20 09:40:59
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Залуучуудын холбоо хамтран “Ажилтай, орлоготой Эрдэнэтийн залуус” арга хэмжээ зохион байгууллаа.

Уг арга хэмжээний үеэр Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Хөдөлмөрийн бирж”-д 248 залуу бүртгүүлж ажилд зуучлуулжээ. Мөн  их, дээд сургууль төгссөн залуусыг дадлагажуулах, туршлага хуримтлуулах зорилгоор “Ажилтай, орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнээс гадна мэргэжил сонголтын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. 

Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй гэрээтэй 33 байгууллага байдаг бөгөөд тэд дээрх арга хэмжээний үеэр ажлын байрны захиалгаа танилцууллаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

相关新闻