Гоожингийн орлогоор 250.8 сая төгрөгийг төсвийн орлогод оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-24 17:01:57

Архангай /МОНЦАМЭ/Архангай аймаг энэ онд ойгоос 93.2 мянган м3 түлээ, 10.6 мянган м3 хэрэгцээний мод, бүгд 103.9 мянган м3 мод авч ашиглахаар баталсан. Үүнээс оны эхний 11 сард 70.6 мянган м3 галын, 8.2 мянган м3 хэрэгцээний нийт 78.5 мянган м3 мод бэлтгэж хэрэглэсэн байна. Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 250.8 сая төгрөгийг төсвийн орлогод оруулсан байна.

Мөн Цагдаагийн газраас “Мод” хэсэгчилсэн арга хэмжээг оны 08 дугаар сарын 01-нээс 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ой, ойн дагалт баялаг, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ажлаа эрчимжүүлэн ажиллаж, зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн 48 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн, 17 зөрчлийг шалган, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 11 зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлэн, 20 зөрчлийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт материалыг хүргүүлэн ажиллажээ.

相关新闻