"Номтой нөхөрлөхүй" заалны номын сан байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургууль "Номтой нөхөрлөхүй" заалны номын санг байгуулан 12-р сарын 02-ноос эхлэн албан ёсоор үйл ажиллагааг эхлүүлжээ.
Энэ хугацаанд багш, сурагчдын дунд "Ном хандивлах аян" зохион байгуулснаас гадна, сонгосон номоо сууж унших, гэрээр ном олгох ажлуудыг зохион байгуулсан байна. Энэ номын сан нь багш, сурагчдын хандивласан болон багшийн өөрийн хувийн номын сангийн 1500 гаруй ном, сурах бичгээс бүрджээ. Мөн даам сонирхогч хүүхдүүд ном уншингаа даам тоглож оюун ухаанаа хөгжүүлэх боломжийг нээж өгчээ.
"Номтой
нөхөрлөхүй" заалны номын сан нь 2019 оны аймгийн "Бүтээлч
байгууллага" уралдаанд тэргүүн байр эзэлсэн байна.