Кремлийн сүлд модны наадмыг Монголд хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Оросын Соёл, шинжлэх ухааны төвөөс “Кремлийн сүлд модны
наадам”-ыг сэргээн хийх болсон талаар өнөөдөр мэдээллээ.
Сэргээн хийхээр болсон учир нь шинэ жилээр болдог уг наадмыг 1989 оноос хойш 30 жилийн хугацаанд хийгээгүй ирсэн байна. Тиймээс
“Кремлийн
сүлд модны наадам”-ыг энэ жилээс эхлэн Монголд сэргээн зохион байгуулахаар болж буйг Оросын Соёл, шинжлэх ухааны төвийн Монгол Улс
дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев мэдэгдлээ.
Энэ талаар тухайн үед
хүүхэд байхдаа “Кремлийн сүлд модны наадам”-д оролцож байсан хүмүүсээс санал, хүсэлт олноор
ирсэн байна. Онц сурлагатнууд болон
авьяасаараа тодорсон хүүхдүүд оролцдог байсан энэхүү дурсамжит шинэ жилийг энэ жил хийхээр ОХУ-ын найруулагч Валерий
Шевченко манай улсад ирснийг
мөн мэдээллээ.
2011-2013 онд Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулж байсан тэрээр өнөөдрийн хэвлэлийн хуралд өөрийн биеэр оролцож, Монголын сайхан оронд ирж, Монголын хүүхэд багачууд, монголчуудыг баясгах болоод байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
"Кремлийн сүлд модны наадам-2019"-ыг хийхэд бэлэн болсон бөгөөд энэ 12 дугаар сарын 22-ноос эхлэх юм байна.