Иргэнд газар өмчлүүлэх төлөвлөгөө 33 хувийн биелэлттэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд 3319 иргэнд 195 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн нь 33 хувийн биелэлттэй байна.
Гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр 842 иргэнд 55 газрыг, мөн одоо эзэмшиж байгаа 9 га газрыг 110 иргэнд тус тус өмчлүүлжээ. Мөн төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар 11,1 га газрыг 52 иргэнд эзэмшүүлсэн аж.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж, иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж эхэлснээс хойших хугацаанд Өвөрхангай аймагт 24285 иргэн 2254 га газрыг өмчилжээ. Тэдний 63.3 хувь нь өмчилсөн газраа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан байна.