Жонни Деппийн эхнэр Австралийн шүүхээр шийтгүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-18 17:21:04

КАНБЕРРА. /CNN/. Жүжигчин Амбер Херд хилээр нэвтрэх үедээ йоркшир терриер үүлдрийн хоёр нохойгоо авч явж байгаа гэдгээ нэвтрэх хуудсанд бичих ёстой боловч энэ журмыг зөрчсөн гэдгээ даваа гарагт Австралид болсон шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн байна.  

Австралийн шүүх Жонни Деппийн эхнэрт нэг сарын хугацаанд өөрийн хувийн харьцаа, зан авираа засах хөнгөн ял ногдуулсан бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд 1000 австрали долларын торгууль төлөх юм.

Тэрбээр өнгөрсөн жил Австрали руу онгоцоор нисэх үедээ хилээр нэвтрэх мэдүүлгийн хуудсан дээрээ нохой авч яваагаа бичилгүй нууснаа шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

2015 оны тавдугаар сард “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны зураг авалтын үеэр хосууд өөрсдийн хувийн онгоцоор Австралид очсон байна. Шүүх түүнийг ажлын шаардлагаар явж байсан шалтгааныг харгалзан үзжээ. Австрали улс хорио цээрийн хатуу хуультай бөгөөд хилээр нохойгоо оруулсан тохиолдолд дор хаяж 10 хоног тусгаарлах журамтай ажээ.

Х.Сарнай

 

相关新闻