Хил хамгаалалтад туслах хүчний аймгийн зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хил хамгаалалтад туслах хүчний аймгийн зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нээж, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвай оролцогчдод хандан үг хэллээ.
“Сэлэнгэ аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2019 оны
төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудал”-ын талаар Хил
хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа мэдээлэл хийв. Мөн хилийн дугаар
ангиудын захирагчид өөрсдийн ангиудын мэдээллийг хийлээ. Оролцогчдоос тавигдсан
мэдээлэл болон 2020 оны төлөвлөгөөний төслийн хүрээнд санал асуулга авч
харилцан ярилцлаа.
Хил гэдэг эх орны халдашгүй дархан байдлын баталгаа юм. Энэ л
халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж яваа хилчдээ, хилийн аюулгүй байдлыг
хамгаалж, унаа болон бусад зүйлсээр хангаж ажиллах нь хамгаас чухал байдаг. Иймээс хил хамгаалалтад туслах аймгийн зөвлөл энэ
хүрээнд олон талт ажлыг зохион байгуулан явуулж байгаа. Үүний нэг тод илрэл
бол хилчдэд
уналгаар туслах “Нэг баг нэг агт” аян билээ. Энэхүү аяныг цаашид ч үргэлжлэн явуулах аж.