Гудамж талбайн засварт 3 тэрбум төгрөг төсөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-18 12:32:56

2016 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлууд эхлээд байна. 

2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын  ажил /гагнаас/ хийх аж. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 гудамжны 50000 м2  талбайд хийж, 9  байршилд гэрлэн дохио суурилуулж, 6 гүүр хоолой, туннелийг засварлахаар төлөвлөжээ.

相关新闻