Орхон аймагт 120 хүүхэд “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт 27 иргэн “Хүүхэд харах үйлчилгээ” эрхэлж байна. Тэд найман багт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 120 гаруй хүүхдийг асарч байна.
Эдгээр хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 1103 хүүхдийн 13 хувь нь юм. “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамрагдаж буй нийт хүүхдийн 80 хувь нь энгийн үлдсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа ажээ.
Тус аймагт уг үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй 46 иргэн байгаагаас 27 нь ажлаа эхлүүлсэн байна. Ажлын байрны дүгнэлт, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Боловсрол, Соёлын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс олгодог байсан бол үүнд өөрчлөлт орж нэмж Өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмч, багийн ажлын албаны дүгнэлт шаардлагатай болжээ.
Б.Оюун-Эрдэнэ