Аймгийн хэмжээнд 1,4 сая толгой мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 09:05:06

Булган аймгийн хэмжээнд энэ жил 1 сая 444 мянган мал төллөхөөс нэг хувь буюу 16 мянга орчим мал төллөөд байна.

Төл бойжилт аймгийн дунджаар авч үзэхэд 97,5 хувьтай бойжиж байна. 

Тус аймгийн Сайхан, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Могод сумдад цас ихтэй, хаваржилт хүндэрсэн. Цаг наашлахын хэрээр малчдын ачаалал багасах боловч бэлчээрийн хомсдол олон түмний санааг зовоосон асуудал болоод байна. Өнгөрсөн өвөл 3 сая 200 толгой мал өвөлжиж, үүнээс 1 хувь нь буюу 32880 толгой мал хорогджээ. 

П.Батням

 

相关新闻