Үйлдвэр эрхлэгчдийн улсын тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-17 10:01:31

Улсын хэмжээний үйлдвэрийн тэргүүлэх салбарыг тодорхойлох, аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох зэрэг ач холбогдолтой  "Үйлдвэр эрхлэгчдийн  улсын тооллого"-ыг Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс  4 сарын 15-нд  нээв.

Зуунмод сумын Иргэний танхимд ирсэн 10 гаруй үйлдвэр эрхлэгчийн төлөөлөлд бүрдүүлэх материал, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар мэдээлэл олгосон байна.

Тухайлбал: Татварын хэлтэст бүртгэлтэй,  сүүлийн гурван  жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн, эцсийн  нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд Industry.mi.gov.mn сайтад бүртгүүлэхдээ регистрийн дугаараа оруулбал нэр давхцах асуудал гарахгүй, үүсэн байгуулагдаад жил болсон ч татвараа бүрэн төлсөн бол тооллогод хамрагдах бололцоотойг санууллаа.Хөгжлийн бодлогын хэлстийн мэдээгээр тус аймагт уг тооллогод хамрагдах 40 гаруй аж ахуйн нэгж байгаа аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻