"УИД”, "Женко тур бюро"-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-18 17:23:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11-р сарын 18-нд I, II, III ангиллын 22 ХК-ийн 115.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 307.816 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID+9.80%) болон "Женко тур бюро" ХК (JTB+5.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Таван толгой" (TTL-4.67%) болон "Ард Даатгал" ХК (AIC-3.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.33 хувиар буурч 18767.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.499.665.707.687.87 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻