Төрийн албан хаагчдын орон сууцны барилгын ажлын явц 60 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд барьж буй төрийн албан хаагчдын 120 айлын орон
сууцны барилгын ажил 60
хувьтай явж байна. Эл барилгын гадна инженерийн шугам сүлжээ, 2, 3-р блокын өрлөгийн ажлыг хийж
дууссан бөгөөд цонх, дотор сантехник, цахилгааны угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Энэхүү барилгын төсөл 2018 оны намраас эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багт хэрэгжиж байгаа юм. Энэхүү төсөлд өнөөдрийн байдлаар төр төсвийн 50 байгууллагын 120 албан хаагч хамрагдсан гэнэ. Цаашид энэхүү барилгыг үргэлжлүүлэн барьж, төрийн албан хаагчдаа орон сууцжуулах бодлогыг аймгаас баримталж байгаа юм. Энэхүү орон сууцанд орж буй иргэд хүүгүй, урьдчилгаагүйгээр байрны төллбөрөө төлөх нөхцөлтэй.
Сэлэнгэ аймгийн Засаг
дарга санаачлан төрийн алба хаагчдынхаа ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг
бүрдүүлж, нийгмийн
баталгааг нь хангах,
залуу боловсон хүчнээ орон нутагтаа ажиллаж амьдрах бололцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү орон сууцыг барьж байгаа
аж.