Хилийн 0165 дугаар ангид "Бид хилчдийн үрс" өдөрлөг боллоо
ФОТО МЭДЭЭ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг
дахь Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит хилийн 0165 дугаар анги болон
ангийн дэргэдэх "Бүжин" цэцэрлэгийн багш нар хамтран "Бид хилчдийн
үрс" өдөрлөгийг Өлгий хотод өнөөдөр зохион байгууллаа.
Хүүхэд багачуудад эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой өдөрлөгийн үеэр хүүхдүүд аав, ээжтэйгээ адилхан цэргийн хувцсаар гоёж, талбайд хөгжмийн аянд жагсаалын алхаагаар алхлаа. Монгол Улсын төрийн дууллыг хилчдийн хамт дуулж, Д.Намнан баатрын хөшөөтэй танилцлаа. Мөн "Миний эх орон" сэдвээр яриа өрнүүлж, зураг зурлаа.
Өдөрлөгт хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Гантулга оролцож баяцхан хилчдэд баяр хүргэлээ.







