“Saudi Aramco” хувьцааны нэрлэсэн үнийн саналыг ирэх сард зарлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА.
/TASS/.
Саудын Арабын төрийн өмчит газрын тосны “Saudi
Aramco” компани түүхэндээ хамгийн
томд тооцогдож магадгүй байгаа IPO буюу хувьцаагаа хөрөнгийн зах зээлд гаргахын өмнө
хөрөнгө оруулагчдын хүсэлтийг 11 дүгээр сарын 17-наас 12 дугаар сарын 4-ний
хооронд авах бөгөөд нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 12 дугаар сарын 5-нд зарлах
аж. Энэ тухай өнгөрсөн бямба гарагт нийтэлсэн баримт бичигт дурджээ.
Түүнчлэн хэдий эцсийн байдлаар хэмжээний хувьцаа арилцжаалах нь ирэх сарын
5-нд тодорхой болох юм байна. Баримт бичигт дурдсанаар, хувь
хөрөнгө оруулагчдад хувьцаагаа худалдаалах хамгийн дээд хэмжээ нь компанийн нийт
хувьцааны 0.5-аас ихгүй хувийг эзлэх бол институцийн хөрөнгө оруулагчдад
тогтоох хязгаарыг хувьцаа эзэмшигч болон компани тодорхойлох аж.