Номын сангийн хамт олон аянд нэгдэхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт хүмүүнлэгийн болоод урлаг соёлын салбарт сайны үрийг таригч "Залуу манлайлагч клуб"-ээс нэгэн аян зохион байгуулж байгаа нь “Эрхэм бэлэг – Ном хандивлах аян” юм. Клубын залуус Булган аймгийн 30 орчим байгууллагад аяны танилцуулга хүргэлээ.
Албан хаагч бүр уран зохиолын болоод шүлэг яруу найргын, хүүхдийн гэх мэт хэрэгцээтэй ном 2 ширхэгийг хандивлах юм байна. Тэд цуглуулсан номоо Булган аймгийн Хорих 439-р ангийн хүмүүжигч нарт бэлэглэх юм. Одоогоор 4 байгууллага энэ аянд нэгдэн ном хандивлаж эхэлсэн байна. Аймгийн Төв номын сангийн хамт олон ч бас энэ аянд нэгдэж иргэдэд “Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Та ч бас аянд нэгдээрэй” хэмээн уриалга гаргаад байна.
П.Батням