Хүүхэддээ үлгэр ярьдаг өдөртэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл,
хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын
хөгжлийн газраас энэ оны 11-р
сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын
өдөр”
болгох уриалга гаргажээ.
Үлгэрч ээж, аавуудын өдрөөр нийт ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд ээж, аав, ах эгчээсээ үлгэр ярьж өгөхийг хүссэн захидал бичиж оролцох
аж. Мөн фэйсбүүк хэрэглэгч бүр дэмжиж, хэвлэл мэдээллийн
байгууллагууд үлгэрээр эфирээ нээж, хаах, үүрэн операторын байгууллагууд уг
уриалгыг дэмжсэн зурвас явуулахыг уриалж байна.
Дээрх санал санаачилга, уриалга нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн залуучуудын чуулган, уулзалт, хэлэлцүүлэг, залуучуудын нийт 330 салбар зөвлөлөөс гаргажээ.