БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан зарим татварыг цуцалж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-05 14:26:55

ВАШИНГТОН. /Euronews/. БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнүүдэд ногдуулсан зарим татварыг цуцлах асуудлыг АНУ-ын засаг захиргаа хэлэлцэж байгаа талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.


Даваа гарагт “Financial Times” сонины мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн есдүгээр сард ногдуулсан 15 хувийн нэмэлт татвараа цуцлах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Бээжин өнгөрсөн сард болсон хэлэлцээний үеэр өгсөн амлалтуудаа биелүүлэх эсэхийг Вашингтон хүлээж байна гэж уг мэдээнд тэмдэглэжээ.


АНУ, БНХАУ энэ сард дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, худалдааны хэлэлцээр байгуулахаар бэлтгэж байгаа юм. Д.Трампын мэдэгдсэнээр, эхний үе шатны уг баримт бичиг Америк-Хятадын худалдааны 60 орчим хувийг хамрах шаардлагатай ажээ. 

相关新闻