“Beidou-3” навигацийн системийн хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-11-05 13:51:42

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ “Beidou-3” /BDS-3/ навигацийн системийн хиймэл дагуулыг "Чанжэн-3-Би" /Long March-3B/ зөөгч пуужингийн тусламжтайгаар амжилттай хөөргөсөн тухай "Синьхуа"агентлаг мэдээлжээ.


Хиймэл дагуулыг мягмар гарагт шилжих шөнө орон нутгийн цагаар 01 цаг 43 минутад Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөсөн байна.


"Чанжэн" загварын зөөгч пуужингийн хувьд 317 дахь удаагаа хиймэл дагуул хөөргөж байгаа юм. Одоогийн байдлаар Хятад улс “Beidou” системийн нийтдээ 49 хиймэл дагуул тойрог замд оруулснаас 24 нь “BDS-3”-ынх ажээ.


БНХАУ “Beidou” навигацийн системийн хиймэл дагуулуудыг 2000 оноос тойрог замд оруулж эхэлсэн бөгөөд 2012 оноос арилжааны зориулалтаар ашиглаж эхэлжээ.


相关新闻