Үхрийн махны импортод тавьсан хоригоо цуцлахаас татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Folha de S.Paulo/.
АНУ 2017 оноос хойш үйлчилж буй Бразилын үхрийн махны импортод
тавьсан хоригоо цуцлахаас татгалзжээ.
Бразилын үйлдвэрүүдээр хяналт шалгалт хийсний дүнд гаргасан АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны дүгнэлтэд бүтээгдэхүүний чанарт дахин шалгалт хийх шаардлагатай байгааг дурджээ. Хяналт шалгалтыг жилийн дундуур явуулсныхаа дараа АНУ Бразилаас илүү их мэдээлэл авахыг хүссэн байна.
Малын шүлхийний эсрэг вакцинаас үүдэн Бразилын үхрийн маханд
буглаа үүссэнтэй холбоотой асуудалд АНУ-ын эрх баригчид санаа зовниж байсан юм.
Бразилын үхрийн махны зэх зээлийг АНУ-д нээлттэй болгоход дахин жил орчмын хугацаа
шаардлагатай байна гэж эрх баригчид үзэж байгаа аж.